Monday, April 24, 2017

КРЕМ – ЭЭ ХЭРХЭН ЗӨВ СОНГОХ ВЭ ??? Та сонголтоо зөв хийсэн үү???

PRIMER ГЭЖ ЮУ ВЭ?

  Үндсэн үүргээрээ Base - тэй ижилхэн боловч нүүрэнд чинь жижиг сажиг үрчлээ үүссэн, нүхжилт ихтэй бол Primer-г сонгож хэрэглээрэй. Primer нь арьсны нүх сүв рүү орон дүүргэж бөглөж өгдөг бөгөөд крем пудр нүх зураас руу орохгүй гоё толигор жигд гадаргуутай болгодог. Primer хэрэглэсний дараа түрхсэн крем маш гоё жигд шингэж өгдөг. Нүх сүврүү орохгүй учраас нүхжилт бий болгодог бас нэг хүчин зүйлээс хамгаалагдаж байна гэсэн үг.



 FOUNDATION ГЭЖ ЮУ ВЭ? Нүүрний бүх хэсэгтээ түрхдэггүй хамрын улаан, нүдний доод талын хар толботой гэх мэт асуудалтай газраа түрхэнэ. Тэхдээ Foundation-г өө дарагч буюу Consealer-н оронд түрхэж болохгүй шүү.
  
CONCEALER ГЭЖ ЮУ ВЭ?
Энэ бол нүүр будалтын салшгүй нэг хэсэг буюу Өө дарагч - Concealer нь бүх төрлийн крем болон foundation-ны 1000 давхарлаад ч далдалж чадахгүй тэр өөг маш сайн дарахад тусалдаг. Хэрвээ чи BB болон CC крем түрхдэг бол Base, Foundation, Concealer түрхэх шаардлагагүй. Учир нь энэ 2 крем нь өөртөө бүгдийг хамтад нь агуулсан байдаг.  

ВВ ГЭЖ ЮУ ВЭ?
BB гэдэг нь Blemish Balm буюу “Өө дарах бальзам” гэсэн утгатай нэршил гэнэ. Германаас гаралтай боловч Ази бүсгүйчүүдийн арьсны онцлогт илүүтэй тохирдог. BB кремийн онцлог нь Foundation-оос илүү шингэн, хөнгөн бүтэцтэй, үрэвслийн эсрэг болон зөөлрүүлэх үйлчилгээтэйд оршино. ВВ крем нь нэг дор олон төрлийн үйлчилгээг зэрэг үзүүлдэгээрээ онцлог. - Сайн чийгшүүлнэ - Бүх төрлийн арьсанд тохирдог - Нүхжилт дардаг - Арьсны өнгийг гэхэлтсэн харагдуулна - Тослог тэнцвэржүүлдэг - Нарны туяанаас хамгаалдаг Өнгөний сонголт цөөхөн, ихэвчлэн 2 – 4 байдаг, цайвар шаргал, цайвар саарал, цайвар ягаан, бараандуу гэх мэт. Түрхсэний дараа арьсны өнгө дагуу уусаж төрөлхийн мэт харагдуулдгийг бодолцож арьсныхаа өнгөнөөс арай цайврыг сонгож авах нь зүйтэй. Харин ВВ-крем байнга хэрэглэж байгаа тохиолдолд нүүрний арьсаа “ Япон систем ”-ээр буюу 2 үе шаттайгаар маш сайн цэвэрлэж байх хэрэгтэй. Ингэхдээ эхлээд цэвэрлэгч тос түрхэн ВВ-кремээ арчиж аваад, дараа нь хөөсөн /foam/ цэвэрлэгч хэрэглэн угаана. Гэхдээ ВВ крем ийм гайхалтай чанаруудтай гээд гоо сайхны бусад бүтээгдэхүүнийг хэрэглэхээ больж болохгүй шүү

СС гэж юу вэ?
 СС крем гэдэг нь “Color control cream” гэсэн үгний товчлол бөгөөд BB кремний бүх давуу талыг агуулсан мөртлөө арьсны өө сэвийг далдлах чанараараа хавьгүй илүү бөгөөд, тэжээл өгөх нэмэлт найрлагатай. Мөн арьсны жигд бус өнгийг жигд болгож, сэвх, нөсөө толбыг бүдэгрүүлж харагдуулдаг. Мөн нэмэлтээр - Нүүрний тослог, улайлтыг багасгадаг - Илүү хөнгөн бүтэцтэй - Нүүрийг гэрэлтүүлж, өнгөлөг харагдуулдаг - Нүүр будалтын сайн суурь болдог - Будагны тогтоцыг сайжруулна
 

1 comment: