БУДАГТАЙ ҮСНИЙ АРЧИЛГАА
1. Үсээ хэт ойр ойр угааж болохгүй! Будагтай үс ус шингээх нь илүү байдаг. Будаггүй үстэй харьцуулбал усыг амархан шингээж гаргадаг тул будаг нь амархан урсдаг. Үсээ угаах давтамжаа багасгаарай. 2. Үсээ хэт халуун усаар угааж болохгүй. Учир нь ус халуун байх тусам үс тэр зэргээр өнгөө алддаг.
3. Будагтай үсэнд зориулсан шампунь ,ангижруулагч, тэжээлийн тос хэрэглээрэй. Зориулалтын бүтээгдэхүүн нь үсний будгийг хамгаалж тогтоцыг нь сайжируулна. Үсээ чийгшүүлж өнгийг нь хадгалахын тулд долоо хоногт нэг удаа үсний маск хэрэглээрэй.
4. Таны сонгосон үсний будагны өнгө нь үсний төрөлхийн өнгөнөөс маш их ялгаатай бол үснийхээ угийг 3 эсвэл 4-н 7 хоног тутам будаж байгаарай. Хэрвээ өөрийн төрөлхийн үсний өнгөтэй төстэй өнгөөр будсан бол 6-н долоо хоногт 1 удаагийн давтамжтай үснийхээ угийг будаарай.
5. Үсээ гэртээ будаж байгаа бол эхлээд үснийхээ угийг будаарай. Үсээ угаахаас 10 минутын өмнө үсний үзүүр ба дунд хэсэгт будгийг түрхээрэй.
6. 1-2 сард 1 удаа үснийхээ үзүүрийг тайруулж байгаарай. Үс чинь хир эрүүл байна тэр зэргээр өнгө нь удаан тогтоно. Мөн ургалт өмнөхөөсөө илүү хурдан ургадаг.
7. Чийгшүүлэгч бэлдмэл хэрэглээрэй, ингэхдээ үсний үзүүр хэсэгт сайтар түрхээрэй. Коллаген уураг болон Цубаки цэцгийн тосоор баяжуулсан бүтээгдэхүүнээр үсэндээ тэжээл өгөөрэй.
8. Үсэнд хэт халаагч бүү хэрэглээрэй. Хэрвээ үсний сэнс зайлшгүй хэрэглэх шаардлагатай бол заавал хамгаалагч шүршигч хэрэглээрэй.
9. Нарны туяанд аль болох бага өртөхийг хичээгээрэй. Хэт ягаан туяа нь арьсыг гэмтээдэгтэй адил үсийг ч бас гэмтээдэг. Мөн үсний өнгө гандах гол шалтгаан юм. Хэрвээ наранд гарах шаардлагатай байгаа бол заавал малгай өмсөж заншаарай.
Өөртөө итгэлтэй, итгэл дүүрэн алхая
No comments:
Post a Comment