Saturday, May 6, 2017

Үрчлээний тухай сонирхолтой баримтууд



Үрчлээтэй арьсаа харж уурлаж бухимдахаас урьтаж ухааръя!!! 
Ихэнх хүмүүс үрчлээгээ хэрхэн мэс засалгүйгээр арилгах аргыг мэдэхгүй тулд мэс заслын аргаар үрчлээнээсээ салж байна гэж гоо сайхны мэс засалчид үзжээ.Гоо сайхны мэс заслын
эмч Доктор Жулиан Де Силва нүүрний арьсыг үрчлээтүүлж байгаа гол хүчин зүйлсийг жагсаан бичжээ.
- Чихэр 



- Согтууруулах ундаа 


- Нойргүйдэл 


- Хэт олон төрлийн гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэх 


- Нарны хэт ягаан туяа 


- Тамхи татах 

 
- Хөдөлгөөний дутагдал 



Эдгээр долоон хүчин зүйл нүүрний арьсыг үрчлээтүүлж байгаа учир дээрх 7 зүйлийг өөрөөсөө холдуулан, зөв дадал зуршилыг амьдралдаа хэрэгжүүлэхийг зөвлөж байна.



Ямар ч эмэгтэй үргэлжийн залуу байхыг мөрөөддөг, тиймээс нүүр үрчлээтэж эхлэхээр, машид гутардаг. Эмэгтэйчүүд 25 наснаас хойш эхний үрчлээг анзаарч эхэлдэг, ингэснээр ямар ч хамаагүй аргаар болов түүнээс салахаар мэрийдэг. Хэд хэдэн сонирхолтой баримт байдаг бөгөөд үүнийг мэдсэнээр чи үрчлээнд хандах хандлагаа өөрчилж, тэр ч байтугай үрчлээ үүсэхээс сэргийлж чадна.

-          - Байнга инээмсэглэж бай 


 
Инээмсэглэх үед ердөө 17 булчин, харин нүүрээ үрчийлгэхэд 40 гаруй булчин ажилладаг. 
Үүнтэй холбогдон инээмсэглэдэг хүмүүс уруу царайтнуудыг бодвол хавьгүй сүүлд үрчлээтдэгийг эрдэмтэд нотложээ.
- Ахиухан ус уу 

Яваандаа бидний биед маш их хортой бодис хуримтлагдаж, эдгээр нь арьсанд сөргөөр нөлөөлдөг байна. Хорт бодисоос салахын тулд ердөө л усны хэрэглээг нэмэгдүүлэх шаардлагатай.

- Дээшээ харж унт


Хэрвээ унтаж байхдаа хүн нүүрэн талаараа дэрээ дэрлэн, нэг байрлалд удаан хэвтдэг бол өглөө нь атираатсан нүүртэй босч ирэх болно. Эхлээд ийм үрчлээнүүд аяндаа түргэн тэнийх хэдий ч, энэ чадвар нь яваандаа арьсны уян хатан байдлын адил сулрах болно. Тиймээс өөрийгөө дээшээ харж унтаж сурга.


- Тамхи бүү тат 

 Тамхи татах нь бие махбодид хор учруулдагийг олон хүн мэднэ, арьс нь энэ буруу зуршилд яг адилхан хохирдог. Тамхи татдаггүй хүмүүсийн нүүрний үрчлээ тамхи татдаг хүмүүсийнхээс 10 дахин бага байдаг гэнэ.

- Нар бол арьсны дайсан: 

Гадаа халуун наранд явахдаа, хэт ягаан туяа нь бага тунгаар л ашигтай гэдгийг санаж бай, харин тун хэтэрвэл цагаас эрт үрчлээ үүсэхэд гарцаагүй хүргэнэ.Тиймээс өвөл, зун гэлтгүй бүх улиралд нарны тосыг тогтмол хэрэглээрэй. 

Биеийн онцлог

Нас явахаар хүний нүүрний яс өөрчлөгдөж, тухайлбал эрүүний урт богиносдог байна. Ингэснээр эрүүний өнцөг өөрчлөгдөж, зөөлөн эд нь унжиж, бидний нүүрийг үрчгэр болгодог.

Нүдний хараа 


Нөгөөх л хараа муудах нь хоёр хөмсөгний хооронд үрчлээ үүсэх шалтгаан байнга шахуу болдог юм. Тиймээс нүүрэнд иймэрхүү шинж тэмдэг байгааг анзаарвал, нүдний эмчид яаралтай хандах хэрэгтэй.



No comments:

Post a Comment