Та өөрийн арьс арчилгаанд санаа зовдог уу?
Бидний мэдэж байгаагаар арьс бол нөхөн сэргээгддэг өнгөн давхарга буюу эвэрлэг давхарга, гүн давхарга буюу урвал явагдаж байдаг жинхэнэ арьс, өөхөн давхарга гэсэн гурван давхаргаас бүрэлддэг байна.
Бидний арьс нас ахихын хэрээр хоног хоногоор хувьсан өөрчлөгдөж байдаг. Иймээс нас насныхаа онцлогоос хамааран бүтээгдэхүүн сонголт, арьс арчилгаа нь өөр өөр байдаг байна.
10-20 насныханы арьсны чийглэгийн хэмжээ, коллаген буюу арьс чангалах уураг хангалттай гэж үздэг.
20-с дээш насныхан хооллолт, нар салхины нөлөө болон буруу арчилгаанаас шалтгаалан арьс хөгшрөлтийн шинж тэмдгүүд ажиглагддаг. Жишээ нь: Нүхжилт бий болох, батга, үрчлээ, хуурайшилт, нөсөө толбо гэх мэт асуудал
30-с дээш насныхан Арьсан дахь коллаген уураг нь хуурайшилтаас болоод алдагдаж эхэлдэг. Ингэснээр нөсөө толбо, хуурайшилт , унжилт сулрал илүү их нэмэгдэх хандлагатай болдог учраас арьс арчилгаандаа коллаген болон хиалүрон уурагын найрлагатай бүтээгдэхүүн сонгох нь чухал юм.